Sunday, January 17, 2010

Хэрэгтэй зүйлсийн жагсаалт №3: Жорлонгийн соёл

Манай улс тэр тусмаа нийслэл Улаанбаатар хот маань жил ирэх тусам өнгө ороод ч байгаам шиг, үгүй ч юм шиг. Манай нийслэл хотын баар болон клүбийн соёл хэмээх зүйл маш эрчтэйгээр хөгжиж байгаа. Энд тэнд гадныхнаас дутхааргүй сайхан сайхан газрууд, газрууд гэдэг нь баар болоод архиний газрууд шүү дээ. Дотоод засал хийгээд явуулж буй хөгжим энэ тэр нь ер нь дажгүй шүү. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн чамин дэгжин хувцастай. Хархад маш сайхан хүмүүс. Заримтай нь харьцаж үзэх юм бол ааш зан гэж лалар аль эсвэл энэ надтай юм ярьдаг хэн бэ гэж бодсон хүмсүүд. Зарим нь орж ирээд л дээгүүр хараад л, хамрандаа баас түрхчихсэн юм шиг л.

За энэ ч яахав. Клүбүүдийн байдал тэр тусмаа үйлчлүүлж байгаа хүмүүсийг харахад манай Монголчууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байнаа. Тэгээд тэрхүү баар клүбийнх нь бие засах өрөөрүү ороход бид цаг үеэсээ хоцорч яваа нь харагддаг. Тийшээ ороход гадуур нь шээчихсэн, угаалтуур дотор нусаа наачихсан мөн гадуур нь нус цэрээ нийчихсэн, заримдаа бараг жим татуулан бөөлжчихсөн байдаг. Тэр бие засах өрөөг хүн хөлсөө дуслуулан байж цэвэрлэж байгаа нь тэдэнд шал падгүй. За дийлэнх хүмсүүд нь жорлонд хүндэрчихээд усаа татнаа байхгүй. Нөгөө юм нь хөвж л байдаг, араас нь орсон нэг нь усыг нь татна аль эсвэл залхуураад дээрээс нь нэмж дусаадаг.

Хааяа гадаад орнуу хүмсүүд шоудаж байгаа харагддаг. Тэд нар Монгол клүбийн бие засах өрөөнд ороод гайхдаг байхдөө. Магадгүй зарим нэг улсад манайх шиг бие засдаг байж болох юм. Гэхдээ байлаа гээд тэр адилхан л муухай харагдана шүү дээ.

Манууст хэрэгтэй байгаа дараагийн зүйл бол Жорлонгийн Соёлын хичээл гэж санагдлаа. Хүүхдүүдэд 1р ангиас нь бие засах өрөөнд хэрхэн хүндэрч мөн хэрхэн хөнгөрөх талаар хичээлийг зааж болох юм. Аль эсвэл клүб энэ тэрд орж байгаа хүмүүст хаалгаар орох үед нь бие засах өрөөгөөр хэрхэн үйлчлүүлэх талаар зурагт хуудас тарааж болох юм. Түүн дээр нь биеэ зассаныхаа дараа усаа яаж татах мөн нусаа угаалтуур дээр наасныхаа дараа түүнийгээ хэрхэн цэвэрлэх талаар ч юм уу. Ер нь сурах бичиг гаргаж болох л юм. Тэрхүү ном нь өнгөт зургаар дүүрэн байвал хүмсүүд илүүтэйгээр сонирхон үзэх байх. Өнөөх лазер мэдрэгчтэй автомат ус татагч нь хүртэл дийлэхгүй байгаа хойно иймэрхүү л арга хэмжээ авбал зохих ч юм шиг.

Манайхан арай дэндүү юмаа даа. Цэвэрхэн байж сурах хэрэгтэй шүү дээ. Ядаж л эрүүл мэндэд хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүдээс янз бүрийн өвчин маш ихээр гардаг. Өнөөх шар гэдэг өвчин яг иймэрхүү бохир заваан зүйлээс үүдээстэй байдаг. Ядаж нэг нь шээж байхдаа гадуур нь сариад байвал ингэж болкүэ энэ тэр гээд хэлээд өгчихвөл зүгээр шүү. Тэгээд усаа татаж бай.

P.S. хүмүүсээ хэрэглэсэн бэлгэвчээ хогийн савруу хийлдээ. гадаа битгий хаяад бай.

Thursday, January 14, 2010

100ийн Ундаа уух юмсан

Нэг үеэ бодохнээ одоо ч маш олон амттай зүйлүүд гадуур зарагддаг болж дээ. Марс, Сникерс, Твикс, Ээм энд ээмс гээд л. Энэ мэт бараанууд Монголд маш олноор зарагдаж байгаа. Бага байхад иймэрхүү зүйлүүдийг 13-р хороололд байдаг Гурван Өндрийн голийн байшинд нь байрлах Наран Шоопоос л авдаг байлаа. Заримдаа ээж аав эмээ өвөөгийн хэн нэг нь гадаадруу яваад ирэхдээ бидэнд авч ирдэг байж билээ. Хааяа нэг лаазтай кола авч ууна, бусад үед нь нөгөө зуугийн ундаагаар дагнадаг байлаа. Цаг хугацаа өнгрөх тусам үндэсний үйлдвэрлэл хөгжиж манай улс гадны улсуудаас дутхааргүй сайхан сайхан амттай мөхөөлдөс үйлдвэрлэх болсон мөн янз бүрийн савалгаатай, олон жимсний амттай тараг болон бусад сүүн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргадаг болсон. Ингэх тусам өмнө байсан зүйлүүд нэг нэгээр алга болсоор л. 2002 билүүдээ тэр хавьцаа Монголдоо томд тооцогдох МСS компани Монгол Улсад дэлхийд алдартай Кока Колаг үйлдвэрлэх эрхийг олж авсан бөгөөд төд удалгүй зурагтаар 150 гэсэн зар сурталчилгаа байнга гараад л, бид юу юм бол гээд л гайхшраад л сууж байсан. Тэр нь шилтэй Кока Колаг 150 төгрөгөөр зарна гэсэн утга бүхий байсан. Ингэснээр бараг бүх 100-ийн ундааны цехүүд хаалгаа барьсан гэж хэлж болно. Дараагаар нь хүүхдийн сүүний гэгдэх цехүүд байхгүй болсон. Ингээд бодохнээ тэрхүү зүйлүүд сайхан байждээ. Өдөржин гадаа тоглож тоглож байгаад хамгийн ойр байдаг ундааны цехрүү гүйж очоод байсан 100 төгрөг юм уу дундаасаа нийлүүлж босгосон 100 төгрөгөөрөө хоёр шил ундаа авдаг байлаа(цехд нэг шил ундаа 50төгрөг байсан ТҮЦ-ээр 100 гэдэг байсан). Амаа олохгүй хусдаг байлаа. Надад хамгийн амттай нь Ханборгоцой болон Интоорын ундаа нь байдаг байж билээ. Хамгийн сүүлд 9р ангид байхдаа байрныхаа хажуу талын ТҮЦ-ээс нэг шил Ханборгоцооныхыг авч ууж байсан шиг санагдана.

Хааяа найз нартайгаа хүүхдийн сүүний дэлгүүрлүү гүйж очоод зайрмаг худалдаж авна. Гэхдээ бүүр шинээр нь хийлгэж авна. Тэгээд доод талын печень нь конус хэлбэртэй тэгээд тэрийг нь доод талаас нь хазаж цоолчихоод сорж иддэг байлаа.

Хэд хоногийн өмнө гадуур явж байхад зайрмаг идэх хүсэл төрөөд тэгээд дэлгүүрээс авах биш харин цехээс авч идмээр санагдаад мэддэг сүүний дэлгүүрүүд бас цехүүдрүүгээ очтол бараг бүгд л байхгүй болсон байсан. Ганц ажиллагаатай байгаа нь Орос 3-р сургуулийн хажууд байдаг нэг цех, даанч тийшээ очиж чадсангүй. Тэгээд хорхойгоо өөр юмаар дарчихая гээд дэлгүүр орж 100 төгрөгний печень авч идсэн. Гэхдээ зүгээр ч нэг идэх биш бага байхдаа яаж иддэг байсан тэр янзаараа л идлээ. Тэр нь эрмэгүүдийг нь шүдээрээ зорж дугуй хэлбэртэй болгодог байлаа. Нээрээ бодоод байсан чинь дээр үед тарагны шил их гоё байдаг байж билээ. Том шилтэй тэгээд хөнгөн цагаан цаасаар тагалчихсан байдаг байлаа. Одоо ганц хоёр мянган төгрөг төлөөд ч болов нэг шил 100-ийн ундаа уухымсан. Тэгээд ээждээ "хортой юм авч уулаа чи, Наадхыг чинь бохир ванна дотор найруулдаг юм" гэж загнуулаад л хэхэ.

Монгол хэл 1

Өглөө болгон гэрээсээ гарч сургууль орох замд маш олон зүйлүүд анзаарагддаг. Хүмүүс хоорондоо яаж харьцаж байгаа нь, тэнгэр ямар өнгөтэй байна мөн гадуур хана болон шонгийн мод дээр наасан зарлалууд зэргийг ихэд хардаг. Тэдгээр зүйлүүдээс маш олон зүйл мэдрэгддэг. Жишээ нь хоёр охин хоорондоо ярихдаа Монголоор биш Англи хэлээр ярих юмаа. Гадгаад хүн юм болов уу гээд харахлээр үгүй юмаа яахын аргагүй Монгол хүмүүс. Тэгээд ярьж байгааг нь сонсохлээр түр тар гээд л алдаатай ярьж өгнөө. Сонсоод инээд хүрэх шиг болох юм. Гэвч энэ бол нэг талаараа шоолоод инээгээд байх зүйл яав ч биш юм шиг. Ийм байдал Улаанбаатар хотын хаа сайгүй ажиглагддаг. Нэг уушын газар ороод суусан ч хажуугийн ширээний хэдэн хүмүүс Монгол хүн атлаа Монголоороо биш өөр хэлээр ярьцгаана, гудамжинд алхаж байсан ч хааяа урд юм уу хойно алхаж яваа хүмүүс өөр хэлээр хоорондоо ярьж л явах юм. Монгол хэлээ голоод ингээд байгаа юм уу, Англи хэлээ давтаж байгаа юм болов уу бүү мэдээ. Манай ээж аав нарыг бага байхад хоорондоо Оросоор ярих нь тэр үедээ мода байсан бизээ бүү мэд.

Энд тэнд хана дээр, шонгийн мод дээр нааж, өлгөж, зоосон зарлалуудыг харахлээр заримых дээр нь Монгол үг маш цөөхөн орсон байгаа нь ажиглагддаг. Драмын Академк Театрын Касснаас билетыг аваарай гэх маягтай зүйлүүд олноор ажиглагддаг. Хаяг самбаруудын дийлэнх нь гадаад хэл дээр. Манай ээжийг оюутан байхад нь нэг Герман оюутан "Танайд Эмийн Сан гээд үг байхад яагаад АПТЕКА гээд гадаад үг хэрэглээд байдаг юм бэ?" гэж асууж байсан гэсэн. Ууг нь Япончууд шиг л байх юмсан. Юу вэ гэвэл тэд хоёр төрлийн үсэгтэй, цагаан толгой ч юм уу? Ханзыг нь нэмчихвэл гурав ч юм уу. Ямар ч байсан Япончууд яг япон үгээ Хирагана хэмээх цагаан толгойгоо ашиглан бичдэг ба харь хэлний үгүүдийг Катагана хэмээх цагаан толгойгоороо бичдэг. Монгол Улс маань тиймэрхүү байвал гоё ч юм шиг. Монгол үгээ Монгол бичгээрээ биччихээд л, харь хэлний үгийг криллээр галиглуулаад биччихдэг хэхэ.

Хэл нь эвдэрвэл сэтгэхүй нь дагаад эвдэрдэг юм гэнэ лээ.

Энэ сайхан хэлээ цааш нь өвлүүлээд өгчих юмсан. Аливаа хэлний үгийн сан баяжиж байдаг. Гадны соёлтой танилцаж, тэрхүү гадны улсын бүтээлүүдийг орчуулах явцад шинэ үгүүд үгийн санд нэмэгдэн орсоор л байдаг. Ууг нь тэгэх бүрийд нь тэрхүү нэмэгдэн орж байгаа үгүүдийг нь хянадаг хэдэн хүмүүс байдаг бол зүгээр л юм. Тэдгээр хүмүүс нь тэрхүү гадгаад үгэнд аль болох тохирох үгийг нь олж хийж байвал. Болохгүй бол ард түмнээсээ асуугаад л. Франц улсад иймэрхүү зүйл хийдэг төрийн байгууллага байдаг гэж би сонсож байсан. Тэрхүү байгууллаг нь Франц хэлний цэвэр байдлыг ханган үлдээх зорилготой юм шиг байна лээ. Бараг жил бүр хэвлэгдэн гардаг "Larousse" хэмээх толь бичгийг хянаж нягталдаг юм байна лээ. Манай Улсад иймэрхүү зүйлүүд л дутаад байгаа юм шиг....