Нэг үеэ бодохнээ одоо ч маш олон амттай зүйлүүд гадуур зарагддаг болж дээ. Марс, Сникерс, Твикс, Ээм энд ээмс гээд л. Энэ мэт бараанууд Монголд маш олноор зарагдаж байгаа. Бага байхад иймэрхүү зүйлүүдийг 13-р хороололд байдаг Гурван Өндрийн голийн байшинд нь байрлах Наран Шоопоос л авдаг байлаа. Заримдаа ээж аав эмээ өвөөгийн хэн нэг нь гадаадруу яваад ирэхдээ бидэнд авч ирдэг байж билээ. Хааяа нэг лаазтай кола авч ууна, бусад үед нь нөгөө зуугийн ундаагаар дагнадаг байлаа. Цаг хугацаа өнгрөх тусам үндэсний үйлдвэрлэл хөгжиж манай улс гадны улсуудаас дутхааргүй сайхан сайхан амттай мөхөөлдөс үйлдвэрлэх болсон мөн янз бүрийн савалгаатай, олон жимсний амттай тараг болон бусад сүүн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн гаргадаг болсон. Ингэх тусам өмнө байсан зүйлүүд нэг нэгээр алга болсоор л. 2002 билүүдээ тэр хавьцаа Монголдоо томд тооцогдох МСS компани Монгол Улсад дэлхийд алдартай Кока Колаг үйлдвэрлэх эрхийг олж авсан бөгөөд төд удалгүй зурагтаар 150 гэсэн зар сурталчилгаа байнга гараад л, бид юу юм бол гээд л гайхшраад л сууж байсан. Тэр нь шилтэй Кока Колаг 150 төгрөгөөр зарна гэсэн утга бүхий байсан. Ингэснээр бараг бүх 100-ийн ундааны цехүүд хаалгаа барьсан гэж хэлж болно. Дараагаар нь хүүхдийн сүүний гэгдэх цехүүд байхгүй болсон. Ингээд бодохнээ тэрхүү зүйлүүд сайхан байждээ. Өдөржин гадаа тоглож тоглож байгаад хамгийн ойр байдаг ундааны цехрүү гүйж очоод байсан 100 төгрөг юм уу дундаасаа нийлүүлж босгосон 100 төгрөгөөрөө хоёр шил ундаа авдаг байлаа(цехд нэг шил ундаа 50төгрөг байсан ТҮЦ-ээр 100 гэдэг байсан). Амаа олохгүй хусдаг байлаа. Надад хамгийн амттай нь Ханборгоцой болон Интоорын ундаа нь байдаг байж билээ. Хамгийн сүүлд 9р ангид байхдаа байрныхаа хажуу талын ТҮЦ-ээс нэг шил Ханборгоцооныхыг авч ууж байсан шиг санагдана.
Хааяа найз нартайгаа хүүхдийн сүүний дэлгүүрлүү гүйж очоод зайрмаг худалдаж авна. Гэхдээ бүүр шинээр нь хийлгэж авна. Тэгээд доод талын печень нь конус хэлбэртэй тэгээд тэрийг нь доод талаас нь хазаж цоолчихоод сорж иддэг байлаа.
Хэд хоногийн өмнө гадуур явж байхад зайрмаг идэх хүсэл төрөөд тэгээд дэлгүүрээс авах биш харин цехээс авч идмээр санагдаад мэддэг сүүний дэлгүүрүүд бас цехүүдрүүгээ очтол бараг бүгд л байхгүй болсон байсан. Ганц ажиллагаатай байгаа нь Орос 3-р сургуулийн хажууд байдаг нэг цех, даанч тийшээ очиж чадсангүй. Тэгээд хорхойгоо өөр юмаар дарчихая гээд дэлгүүр орж 100 төгрөгний печень авч идсэн. Гэхдээ зүгээр ч нэг идэх биш бага байхдаа яаж иддэг байсан тэр янзаараа л идлээ. Тэр нь эрмэгүүдийг нь шүдээрээ зорж дугуй хэлбэртэй болгодог байлаа. Нээрээ бодоод байсан чинь дээр үед тарагны шил их гоё байдаг байж билээ. Том шилтэй тэгээд хөнгөн цагаан цаасаар тагалчихсан байдаг байлаа. Одоо ганц хоёр мянган төгрөг төлөөд ч болов нэг шил 100-ийн ундаа уухымсан. Тэгээд ээждээ "хортой юм авч уулаа чи, Наадхыг чинь бохир ванна дотор найруулдаг юм" гэж загнуулаад л хэхэ.

No comments:
Post a Comment