Thursday, February 25, 2010

Шар өнгө

Хэд хэдэн төрөл жаанарын шар өнгө байх юм аа. Гэхдээ эдгээр нь Монголын нөхцөлд л дөө. Энэхүү шар өнгөний төрлүүдийг Монголчууд бид өдөр болгон хэрэглэж байна. Гадуур явж байхдаа, машин дотроо байхдаа бааранд байхдаа гээд л. Шар өнгийн төрөл гэх нь буруу юм шиг санагдчлаа, шар өнгийг тодорхойлогч гэж хэлий. Тэдгээрээс энгийн хэдийг нь ишлэе.
  1. Шаадаг Шар: энэ хүү төрөл нь манай Улаанбаатар хотод шөнө оройн цагаар их тохиолддог, харагддаг. Юу вэ гэвэл бараг шөнийн 11 цагаас хойш авто замын уулзварууд дээрх гэрлэн дохионууд зохицуулахгүй болж, гэрлэн дохио дээр байдаг гурван өнгөнөөс ганцхан шар өнгө нь л анивчдаг. үүгээр ихэнхи машинууд шууд дайран ордог учираас ийнхүү нэрийдсэн байж магадгүй юм аа.
  2. Шаналалын Шар: Энэ машинтай хэн бүхэнд тохиолддог. Гэхдээ шаналал хэмээх үг нь тухайн машины жолоочид мөнгө байхгүй үед нэмэгдэн орж ирдэг ажаамуу. Юу вэ хэмээвээс, авто машины шатахуун дуусч, хянах самбар дээр ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРИЙН ДҮРС бүхий зураг шар өнгөөр гэрлтэх үед энэ тодотгол гарч ирдэг.
энгийн жишээ хэмээвээс ийм л байна даа.

Thursday, February 4, 2010

Мессенжер болон мессеж

Мессенжер болон мессеж, энэ хоёр бол маш хэрэгтэй зүйл шүү. Хол байгаа хүмүүсийг ойртуулаад зогсохгүйгээр энэхүү хоёр нь хэн нэгэндээ хэлж чадахгүй байгаа зүйлүүдийг нь хэлүүлдэг. Нүүр тулаад зориглож хэлж чадахгүй байгаа зүйлээ энэ хоёроор дамжуулан хэлдэг. Хааяа бичсэн мессежнээс нь уг мессежийг ууртайгаар бичсэн байна уу энэ тэр нь мэдэгддэг гэхдээ зарим үед өөрөө ууртайгаар уншвал нөгөө хүн маань мессежээ ууртайгаар биччихсэн мэт санагдана. Ер нь л энэ хоёр хэрэгтэй зүйл

Wednesday, February 3, 2010

Сэтгэл засдаг хүн маань

Хүн болгод сэтгэлээр унасан үед тэрхүү сэтгэлийг нь засдаг хэн нэгэн аль эсвэл ямар нэгэн зүйл байдаг биз. Надад нэг л хүн байдаг юм.

Би 9-р ангийд байхаасаа авхуулаад нэг л хамтлагийн дууг шимтэн сонссоор байгаа билээ. Уйдасан ч юм уу гунисан үед тэдний дууг сонсохлээр сэтгэл сэргээд л явчихдаг юм. Ялангүяа гоцлол дуучин нь миний сэтгэлийг сэргээдэг гэхүүдээ. Түүний дуулж байгаа байдал, түүний хийж байгаа хөдөлгөөн мөн тайзан дээр гаргаж байгаа араншиг гээд л харахад л урамтай байдаг.

Энэ бол алдарт Queen хамтлаг болоод түүний дуучин алдарт Freddie Mercury юм. Bohemian Rhapsody, Love of my life, Radio Ga Ga, another one bites the dust, Killer Queen, Somebody to love гээд л дуунуудыг нь сонсох тусам сэтгэл сэргээд л сайхан болчихдог. Хамгийн гоё эдгээр дуунуудыг олон мянган үзэгчдийн өмнө амьдаар дуулж байгаа бичлэг бүрийг нь үзэх илүү сайхан байдаг. Нэг дууг тоглолт бүр дээрээ өөр янзаар дуулдаг, дуулах бүрд нь түүнийг үзэж буй хар мянган хүн даган дуулдаг. Тэрээр энэ бүгдээс цэнэг авдаг байсан байхаа. Хааяа "би төрсөн оноосоо 10н жилийн өмнө Англид төрсөн байсан ч болоосой тэгсэн бол түүнийг төгөлдөр хуураа дарж Bohemian Rhapsody хэмээх дуугаа Wembley цэнгэлдэх хүрээлэнд амьдаар тоглохыг нь үзэх байсан юм" гэж мөрөөдөн суудаг. Тэрээр одоо амьд байсан бол би ямар ч үнээр хамаагүй түүнийг дуулахыг үзмээр л байна. Даан ч тэрээр миний гурван насны төрсөн өдрөөр буюу 1991 оны 11 сарын 24-нд ДОХ хэмээх өвчинөөс болж нас барсан юм. Өөрийгөө ДОХ-той гэдгээ 11 сарын 23-нд бүх нийтэд зарлаад тэгээд маргааш нь нас барсан юм. Түүнийг нас барах үед дэлхийн олон хүмүүс гашуудан уйлж байсан бизээ. Төрсөн цагаасаа хойш, 1 хоногтойгоосоо авхуулаад юм ойлгоод сонсож чаддаг байсан бол би Фреддииг нас бархад уйлж суух байсан байхаа. Тэрээр одоо байхгүй ч түүний үлдээсэ дуу болоод бичлэгүүд нь биднийг хөгжөөж мөн сэтгэлийг минь засах юм даа.


My Peace of Heaven!

Сайхан хээр талд аргалын утаа үнэртээд л бодож санах зүйлгүйгээр тэнгэр ширтэн хэвтэх юмсан. Цаагуур адуу давхиад л, янцгаагаад л. Эсвэл морь унаад сайхан давхих юмсан. Энэ бол миний хувьд аз жаргал. Эх орон маань мөн гэр бүл маань тайван сайхан байх нь миний хувьд бас аз жаргал. Хүний нутагт байж байгаад өөрийнхөө нутагтаа ирээд, нутгийнхаа салхийг үнэртхэд маш сайхан байдаг. Бүүр уйлмаар болоод явчихдаг. Амьсгалж буй агаар нэг л чөлөөтөй. Хүний нутагт ганцхан жил болсон ч нутгаа би дээдийн дээдээр санадаг. Морин хуурын аялгуу, уртын дуу гээд л тэр бүгдийг сонсоход шар үс босч, хамрын самсаа шархирж мөн нулимс цэлэгнэх шиг болдог.

Зун наадмаар морь барианд дөхөөд л ороод ирэхлээр бүүр уйлмаар болоод явчихдаг. Тэрхүү гийнгоог сонсох бүрий д, адуу тоос татуулан давхин орж ирэх бүрийд сэтгэл минь хөөрдөг.

Морь унаад сайхан давхих юмсан.

Аз жаргал гээчийг нутаг минь(гэр бүл, найз нөхөд маань ч гэсэн) надад мэдрүүлэх юм даа.

Таны нүдэнд амьдрал хэрхэн харагддаг байсан бэ эрхэм Салвадор Далы?

Таны нүдэнд амьдрал хэрхэн харагддаг байсан бэ эрхэм Салвадор Далы? Таны зурсан бүтээлүүдийг үзэх бүрт нэг л сонин мэдрэмж төрдөг. Хааяа тайвшруулан мөн заримдаа толгой дотор олон бодол төрүүлнэ. Би урлаг судлаач биш, уран зургийг сайн ойлгодог нэгэн ч биш л дээ. Гэхдээ таны зураг миний анхаарлыг маш ихээр таттдаг. Таны нүд хорвоо ертөнцийг арай өөрөөр хардаг байсан болов уу? Этгээлд сонин хийгээд донжтой хэв загварууд таны бүтээлд шингэсэн байдаг. Хааяа уйтгар гуниг болон ганцаардал таны бүтээлээс мэдрэгддэг.

Цагаан сарын шинийн нэгний өдрийн нар жаргах дөхөөд л улаан шаргал өнгөтэй болж эхлэн салхи зөөлнөөр үлээгээд л, гадаа бараг хүн харагдахгүй хоосон болоод ирэхлээр нэгэн уйтгартай бөгөөд найз нөхөдтэй мөртлөө ганцаарханаа хоцрогдон үлдсэн ганцаардмал мэт мэдрэж төрдөг. Надад зөвхөн жил болгоны тэр өдөр мөн Далы таны зарим зургууд л энэхүү мэдрэмжийг төрүүлдэг билээ.

Аливаа зүйлээс бид мэдрэмж авдаг. Дарс уухад, хөгжим сонсоход, бусдад уурлан гомдоход мөн секс хийхэд. Энэ мэт бусад зүйлүүдээс бид таатай болоод таагүй зүйлүүдийг мэдэрдэг. Энэ бүхнийг цаасан дээр дүрслэн үзүүлэх нь хэцүү байдаг билээ.

Далы танд амьдрал яг зурсан зургууд шиг чинь, яг л тэр маягаар харагддаг байсан болов уу? Энгийн хүний нүдэнд үл үзэгдэх, энэ ертөнц дээр ховорхон харагддаг тэрхүү гоо сайхан мэт зүйлүүдыг цөөн хэдхэн хүн л харж чаддаг хэмээн хүмүүс ярьдаг. Тэрхүү хүмүүсийн нэг нь яахын арга үгүй та байсан байхаа.

Хурц өнгө гуниг мэдрүүлж байна. Таны зураг цаг хугацааг зогсооссон мэт болгодог. Байх ёстой бүх юм эсэргээрээ мэт.Та яаг мансуруулах бодис, хар тамхи шиг юм. Болихыг хичээсэн ч больж өгдөггүй, хаяж болдоггүй хар тамхи мэт.

Хэлсэн үг тань толгойд орж ирлээ: "Надад мансууруулах бодис, хар тамхи хэрэггүй, Би бол өөрөө мансууруулах бодис, хар тамхи"

Таны нүдэнд амьдрал хэрхэн харагддаг байсан бэ эрхэм Салвадор Далы? Амьдрал танд юуг мэдрүүлсэн бэ эрхэм Салвадор Далы?


Яачихсан юм бэ бид нар??

Энэхүү Монгол хэмээх Улсыг байгуулах гэж амь биеэ үл хайхран зүтгэж явсан Чингис хаан түүний цэргүүд, Мандухай Цэцэн хатан, Хатан Баатар Магсаржав, Сүхбаатар гэх мэт маш олон баатарлаг эрс, эмэгтэйчүүд хэрэв биднийг одоо харан суудаг бол тэд “Бид ийм улс байгуулахын төлөө зүтгээгүй юмсан” хэмээн харамсаж, нулимс унагаж суудаг биз. Олон жил яс махтайгаа хатаж, хамаг хүчээрээ зүтгэн байгуулсан улс нь хэдхэн жилийн дотор арчаагаа алдах гэж дээ.

Эрт цагт бидний энэ сайхан эх орон маань дийлдэшгүй хүчирхэг хэмээгдэн харь улсын ардыг өмнөө сөхрүүлж явсан билээ. Тэр үед ардууд болон төр хоёр нэг нэгнээ харилцан хүндэтгэн оршиж байсан ажгуу. Гэтэл өдгөө энэ бүхэн мартагдан төр нь ардуудаа, ардууд нь төрөө хүндлэхээ больж хаа сайгүй Монгол хүн Монгол хүнийхээ цусыг сорж байгааг хэн бүхэн мэдэж байгаа билээ. Тэр үед хууль гэдэг хууль байсан. Хуулийг гажуудуулвал цаазыг үзнэ, хууль гажвал цаазыг үзнэ гэдэг байлаа. Бид юу ч хийж бүтээхгүй атлаа өнгөрснөө сөхөж "бид хүчирхэг, олон улсыг өмнөө сөхрүүлж явсан" хэмээн ярьдаг. Бид хичнээн их тэгэж яриад эргээд хүчирхэгжихгүй нь лав.

Бид Чингис хааны үр сад гэж цээжээ хий хоосон дэлдэж гүйнэ. Ядаж дэлхийд хэрэгтэй, хүн төрөлхтөнд хэрэгтэй маш том сайхан зүйл цогцлоон би болгочихоод “Би Монгол хүн, Чингисийн үр сад үүнийгий хийлээ” хэмээн цээжээ дэлдэж гүйвэл сайхансан.

Энэ тэрүүгээр явж байхад Монгол хүн Монгол хүнээ дээрлэхсэн хэмээх зүйл сонсогдож мөн үзэгддэг.

Үдэш болгон зурагтаар "тэр Монгол хүн тэр Монгол хүнийгээ тэгэж шулж мөлжсөн" "тэр Монгол сайд тэндээс их хэмжээний мөнгө завшсан" гэх мэт ЗОВЛОН л гарна.

Гудамжаар алхах үед зам дээр тасарч унасан архичид. Яагаад архинд орчихвоо хэмээн асуувал НИЙГЭМ ИЙМ БОЛГОЖ БАЙНА хэмээн ярьна. Үнэхээр нийгэм хүнийг ийм болгож байна мөн зарим нь өөрсдийн арчаагүйгээс л ийм болж байгаа.

Олон хүмүүс эх орныхоо төлөө үнэн сэтгэлээр зүтгэдэг ч арчаагүй дарга сайд нар болоод хатран ажилладаг хүмүүс нь тэрхүү сайхан сэтгэлийг үгүй болгодог.

Дарга нар нь улсаа боддог ч болоосой. Амин хувийн эрх ашигаа ганц ч болов хойш нь тавьж ард иргэд болоод эх орноо бодож үзээсэй.

Энэ бүгдийг хараад нүд минь өвддөг, харамсаад элэг зүрх минь эмтэрдэг. Хаа сайгүй Монгол охид хөвгүүд маань хоорондоо англи хэлээр харилцана. Хэл нь эвдэрвэл сэтгэхүй нь дагаад эвдэрдэг гэдэг. Гадуур үндэснийхээ хувцастайгаа явахаас ичдэг тэд, өмсөж яваа нэгнийг нь ЯАСАН ТЭНЭГ ЮМ хэмээн шоолж инээнэ. Төрийн тэргүүн болон зарим нэг хүмүүс нь Монголын гэсэн зүйлээ устгахыг хичээнэ. Ямар сайндаа харь нутгийн Шарын шашныг Бөө Мөргөлөөс дээгүүр тавин үзэж түүнийгээ төрийн шашин болгоно хэмээн хөөцөлдөж явах вэ дээ!

Монгол ёс хэмээгдэх зүйлс үгүй болж эхэлжээ. Ихэсийн газрыг хүндлэх энэ тэр байхгүй, залуучууд нь өтгөс буурлаа хүндэтгэх гэдэг бараг байхгүй, сурагчид багш хүнийг хүндлэхээ ч больж дээ. Үнэндээ нийгэм л хүмүүсийг ийм болгож байгаа даа. Даяарших тусам л сайхан зүйлүүд үгүй болж байна.

Зарим хүмүүс түүхээ ч мэдэхээ байж. Монголын Нууц Товчоог хэн бичсэн бэ хэмээн асуухад Нацагдорж хэмээн хариулж, жаахан хүүхдүүдээс Чингис хаан гэж хэн бэ хэмээн асуухад өөдөөс АРХИ хэмээн хариулж байна.

Ийм байдлаасаа бүгд салцгаах цаг болсон гэж би бодож байна. Би хичнээн үглээд ч яах билээ. Хүн бүр дор бүрнээ хичээвэл энэ зүйлээс амархан салж чадна гэж би боддог.


Sunday, January 17, 2010

Хэрэгтэй зүйлсийн жагсаалт №3: Жорлонгийн соёл

Манай улс тэр тусмаа нийслэл Улаанбаатар хот маань жил ирэх тусам өнгө ороод ч байгаам шиг, үгүй ч юм шиг. Манай нийслэл хотын баар болон клүбийн соёл хэмээх зүйл маш эрчтэйгээр хөгжиж байгаа. Энд тэнд гадныхнаас дутхааргүй сайхан сайхан газрууд, газрууд гэдэг нь баар болоод архиний газрууд шүү дээ. Дотоод засал хийгээд явуулж буй хөгжим энэ тэр нь ер нь дажгүй шүү. Үйлчлүүлж байгаа хүмүүс нь ч гэсэн чамин дэгжин хувцастай. Хархад маш сайхан хүмүүс. Заримтай нь харьцаж үзэх юм бол ааш зан гэж лалар аль эсвэл энэ надтай юм ярьдаг хэн бэ гэж бодсон хүмсүүд. Зарим нь орж ирээд л дээгүүр хараад л, хамрандаа баас түрхчихсэн юм шиг л.

За энэ ч яахав. Клүбүүдийн байдал тэр тусмаа үйлчлүүлж байгаа хүмүүсийг харахад манай Монголчууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байнаа. Тэгээд тэрхүү баар клүбийнх нь бие засах өрөөрүү ороход бид цаг үеэсээ хоцорч яваа нь харагддаг. Тийшээ ороход гадуур нь шээчихсэн, угаалтуур дотор нусаа наачихсан мөн гадуур нь нус цэрээ нийчихсэн, заримдаа бараг жим татуулан бөөлжчихсөн байдаг. Тэр бие засах өрөөг хүн хөлсөө дуслуулан байж цэвэрлэж байгаа нь тэдэнд шал падгүй. За дийлэнх хүмсүүд нь жорлонд хүндэрчихээд усаа татнаа байхгүй. Нөгөө юм нь хөвж л байдаг, араас нь орсон нэг нь усыг нь татна аль эсвэл залхуураад дээрээс нь нэмж дусаадаг.

Хааяа гадаад орнуу хүмсүүд шоудаж байгаа харагддаг. Тэд нар Монгол клүбийн бие засах өрөөнд ороод гайхдаг байхдөө. Магадгүй зарим нэг улсад манайх шиг бие засдаг байж болох юм. Гэхдээ байлаа гээд тэр адилхан л муухай харагдана шүү дээ.

Манууст хэрэгтэй байгаа дараагийн зүйл бол Жорлонгийн Соёлын хичээл гэж санагдлаа. Хүүхдүүдэд 1р ангиас нь бие засах өрөөнд хэрхэн хүндэрч мөн хэрхэн хөнгөрөх талаар хичээлийг зааж болох юм. Аль эсвэл клүб энэ тэрд орж байгаа хүмүүст хаалгаар орох үед нь бие засах өрөөгөөр хэрхэн үйлчлүүлэх талаар зурагт хуудас тарааж болох юм. Түүн дээр нь биеэ зассаныхаа дараа усаа яаж татах мөн нусаа угаалтуур дээр наасныхаа дараа түүнийгээ хэрхэн цэвэрлэх талаар ч юм уу. Ер нь сурах бичиг гаргаж болох л юм. Тэрхүү ном нь өнгөт зургаар дүүрэн байвал хүмсүүд илүүтэйгээр сонирхон үзэх байх. Өнөөх лазер мэдрэгчтэй автомат ус татагч нь хүртэл дийлэхгүй байгаа хойно иймэрхүү л арга хэмжээ авбал зохих ч юм шиг.

Манайхан арай дэндүү юмаа даа. Цэвэрхэн байж сурах хэрэгтэй шүү дээ. Ядаж л эрүүл мэндэд хэрэгтэй. Иймэрхүү зүйлүүдээс янз бүрийн өвчин маш ихээр гардаг. Өнөөх шар гэдэг өвчин яг иймэрхүү бохир заваан зүйлээс үүдээстэй байдаг. Ядаж нэг нь шээж байхдаа гадуур нь сариад байвал ингэж болкүэ энэ тэр гээд хэлээд өгчихвөл зүгээр шүү. Тэгээд усаа татаж бай.

P.S. хүмүүсээ хэрэглэсэн бэлгэвчээ хогийн савруу хийлдээ. гадаа битгий хаяад бай.