Wednesday, February 3, 2010

Таны нүдэнд амьдрал хэрхэн харагддаг байсан бэ эрхэм Салвадор Далы?

Таны нүдэнд амьдрал хэрхэн харагддаг байсан бэ эрхэм Салвадор Далы? Таны зурсан бүтээлүүдийг үзэх бүрт нэг л сонин мэдрэмж төрдөг. Хааяа тайвшруулан мөн заримдаа толгой дотор олон бодол төрүүлнэ. Би урлаг судлаач биш, уран зургийг сайн ойлгодог нэгэн ч биш л дээ. Гэхдээ таны зураг миний анхаарлыг маш ихээр таттдаг. Таны нүд хорвоо ертөнцийг арай өөрөөр хардаг байсан болов уу? Этгээлд сонин хийгээд донжтой хэв загварууд таны бүтээлд шингэсэн байдаг. Хааяа уйтгар гуниг болон ганцаардал таны бүтээлээс мэдрэгддэг.

Цагаан сарын шинийн нэгний өдрийн нар жаргах дөхөөд л улаан шаргал өнгөтэй болж эхлэн салхи зөөлнөөр үлээгээд л, гадаа бараг хүн харагдахгүй хоосон болоод ирэхлээр нэгэн уйтгартай бөгөөд найз нөхөдтэй мөртлөө ганцаарханаа хоцрогдон үлдсэн ганцаардмал мэт мэдрэж төрдөг. Надад зөвхөн жил болгоны тэр өдөр мөн Далы таны зарим зургууд л энэхүү мэдрэмжийг төрүүлдэг билээ.

Аливаа зүйлээс бид мэдрэмж авдаг. Дарс уухад, хөгжим сонсоход, бусдад уурлан гомдоход мөн секс хийхэд. Энэ мэт бусад зүйлүүдээс бид таатай болоод таагүй зүйлүүдийг мэдэрдэг. Энэ бүхнийг цаасан дээр дүрслэн үзүүлэх нь хэцүү байдаг билээ.

Далы танд амьдрал яг зурсан зургууд шиг чинь, яг л тэр маягаар харагддаг байсан болов уу? Энгийн хүний нүдэнд үл үзэгдэх, энэ ертөнц дээр ховорхон харагддаг тэрхүү гоо сайхан мэт зүйлүүдыг цөөн хэдхэн хүн л харж чаддаг хэмээн хүмүүс ярьдаг. Тэрхүү хүмүүсийн нэг нь яахын арга үгүй та байсан байхаа.

Хурц өнгө гуниг мэдрүүлж байна. Таны зураг цаг хугацааг зогсооссон мэт болгодог. Байх ёстой бүх юм эсэргээрээ мэт.Та яаг мансуруулах бодис, хар тамхи шиг юм. Болихыг хичээсэн ч больж өгдөггүй, хаяж болдоггүй хар тамхи мэт.

Хэлсэн үг тань толгойд орж ирлээ: "Надад мансууруулах бодис, хар тамхи хэрэггүй, Би бол өөрөө мансууруулах бодис, хар тамхи"

Таны нүдэнд амьдрал хэрхэн харагддаг байсан бэ эрхэм Салвадор Далы? Амьдрал танд юуг мэдрүүлсэн бэ эрхэм Салвадор Далы?


No comments:

Post a Comment