Хэд хэдэн төрөл жаанарын шар өнгө байх юм аа. Гэхдээ эдгээр нь Монголын нөхцөлд л дөө. Энэхүү шар өнгөний төрлүүдийг Монголчууд бид өдөр болгон хэрэглэж байна. Гадуур явж байхдаа, машин дотроо байхдаа бааранд байхдаа гээд л. Шар өнгийн төрөл гэх нь буруу юм шиг санагдчлаа, шар өнгийг тодорхойлогч гэж хэлий. Тэдгээрээс энгийн хэдийг нь ишлэе.
- Шаадаг Шар: энэ хүү төрөл нь манай Улаанбаатар хотод шөнө оройн цагаар их тохиолддог, харагддаг. Юу вэ гэвэл бараг шөнийн 11 цагаас хойш авто замын уулзварууд дээрх гэрлэн дохионууд зохицуулахгүй болж, гэрлэн дохио дээр байдаг гурван өнгөнөөс ганцхан шар өнгө нь л анивчдаг. үүгээр ихэнхи машинууд шууд дайран ордог учираас ийнхүү нэрийдсэн байж магадгүй юм аа.
- Шаналалын Шар: Энэ машинтай хэн бүхэнд тохиолддог. Гэхдээ шаналал хэмээх үг нь тухайн машины жолоочид мөнгө байхгүй үед нэмэгдэн орж ирдэг ажаамуу. Юу вэ хэмээвээс, авто машины шатахуун дуусч, хянах самбар дээр ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРИЙН ДҮРС бүхий зураг шар өнгөөр гэрлтэх үед энэ тодотгол гарч ирдэг.

No comments:
Post a Comment